Mongolian Auction House

Mongolia Auction House


Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод үнэ хаялцуулах худалдааны долоо хоног үйл ажиллагааг зохион байгуулах нь олон улсад зарагдсан , хулгайлагдсан , дахин давтагдашгүй түүхийн ач холбогдолоороо манай улсын соёл өв уламжлалыг таниулахад үнэтэй хувь нэмэр оруулах урлагын бүтээл , архэлөгийн олдвор , музэйн үзмэрүүд гадны улс орнуудын нэрээр танилцуулагдаж байгааг зогсоох зэрэг шийдвэрлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна.


Монголын үндэсний үнэ хаялцуулах худалдааны байгуулага бий болсоноор дараахь асуудлуудыг шийдвэрлэж чадна.


Монгол улсын соёлын хуулинд шинэ бие даасан нэмэлт хуулийн төсөл бэлтгэж бодит ажил би болгоно.


Монгол улсын аялал жуулчлалд хилийн чинадад хадгалагдаж буй соёлын өв түүнийг сурталчилж буй музэй галлэри соёлын байгуулага хоорондын харилцаа шинэ түвшинд хүрнэ.


Олон улсын Монгол судлалын хуралд шинэ салбар хуралдааныг зохион байгуулснаар соёлын үнэт зүлсийн харилцаа холбоог шинэ түвшинд харах , судлагаа шинэ гарцыг бий болгоно.


Монгол улсад судлах шаардлагатай соёлын өвүүдийн үндэсний жагсаалтыг бий болгож , дахин давтагдашгүй , судлах шаардлагатай , хангаалах үндэсний хөдөлгөөн өрнүүлэх


Монголын түүх , угсаатны зүй , архэлөги , антропологи , шашин судлал , соёл судлалын мэргэжилтэнүүдийг үнэ хаялцуулах худалдааг хөгжүүлэх хүрээнд мэргэжсэн судлаач , шүүмжлэгчид , үнэ тогтоох баг хамт олныг бэлтгэх , сургах , энэ салбарыг хөгжүүлэх үндэс суурыг бий болгох


Дэлхийн өнсөг булан бүрт хадгалагдаж буй соёлын өвүүдийн судалгаа , түүхийн үнэ цэнэ ач холбогдолыг тухайн улс болоод монгол улсын харилцаа хамтын ажиллагааны хэсэг болгож хөгжүүлэх


Үлаанбаатар хотод хяналт , хангаалалт , судалгаа , үнэлгээ байхгүй сул чөлөөтөи хуулиас гадуур зарагдаж буй эртний эдлэлүүдийг олж тогтоож бүртгэх , голчлон жуулчдад зарж худалддаг тодорхой танилцуулага байхгүй эртний эдлэлийн дэлгүүрүүдэд шалгалт явуулах


Монгол улсад үнэ хаялцуулах худалдааны үндэсний байгуулага үүсгэн байгуулагдсанаар , дэлхийн үнэ хаялцуулах худалдааны байгуулагатай шууд харилцах , өөрийн улсын соёлын үнэт зүйлсийг хууль зүйн хүрээнд хамгаалж чадах , мөн үнэлгээ , түүхэн үнэ цэнэ , мэргэжилтэнүүдийн тайлбарыг хийх бүрэн чадвахтай болж олон улсад алдагдагдах , хулгайлагдах , бүрүү тайлбарлагдах , эх орондоо зарагдсан төлбөрийг гар дамжихгүй шууд оруулж ирсэнээр эдийн засгын шинэ урсгал бий болгоно.


Монгол улс дотроо урд өмнө ач холбогдол бага өгдөг , анхаарал сул хяналтгүй явж ирсэн энэ бие даасан салбарыг хөгжүүлснээр яг одоо гадаадад гарчихсан худалдагдчихсан , худалдаж аваад дахин дамлаж худалдхаар төлөвлөж буй худалдаачдын үйлдэлд хяналт тавих байршилыг тогтоох , Монгол улсаас гарч болзошгүй эд зүлсийн хангаалалтын тогтолсоог бий болгосноор .


Жишээл 1 : Занабазарын бурхэн урлах дэг сургууль одоо уламжлалгдсан эсэх , энэ хийцийн бурхэд монголд хэр судлагдсан бас хадгалагдаж үлдсэн мөн гадаадад хаана хэрхэн зарагдсан , танилцуулагдаж буйг олж тогтоож гаргаж ирнэ.


Жишээ 2: Монголын бурханы танка зургын судалгаа уламжлал хэр явж байгааг , гадаадад хаана хэрхэн худалдагдсаныг тогтоох



Монголд жишиг үнэ хаялцуулах худалдааг бий болгох үүний тулд , нутаг нутгын үе дамжсан дархчуудын урлах арга барил дэг сургуулыг хангаалах , эдгээр түхэн хүмүүсийн хийсэн бүтээсэн үлдсэн дахин давтагдашгүй урлалыг бүртгэж үндэстэний дата бий болгох хамгаалах , хуульчилах



Монголчуудад өөрсдөө гар дамжуулан худалдаалдаг , үнэ хаялцуулдаг уламжлалт эд зүйлсийг олон улсад хэрэглэгдэж буй арга замаар үндэстэний онцлог эрх ашигт нийцсэн Монгол улсын дэлхийд төлөөлөх стандартыг бий болгох үүний тулд бид дараахь эд зүйлсээр эхлэл тавих .


Жишээнүүд :


Монгол гэр , Эмээл , Монгон аяга , Хэт бэл , Монгол бурхан , Бурханы зураг , Зээгт наамал , Даалин , Монгол хувцас , Хөөrөг , Гаанс , Хазаар , Эмээлийн мөнгөн даруулага , Монгол эмэгтэйн толгойн гоёл , бурханы гуу , сийлбэртэй авдар , цоож


Comments

Popular posts from this blog

Mongolian Heritage Watch Platform

Монголын Буддын Өв Соёл Дэлхийд

Эртний эдлэлийн хууль бус ажиллагаа